1708352239385124
Уншиж байна...

Андройд: Шилдэг бугуйн цагнууд

Android Wear
2013 оноос хойш ухаалаг цагнууд ар араасаа цувран гарж ирсээр байгаа билээ. Тийм ч учраас энэ удаагын нийтлэлдээ андройд ухаалаг бугуйн цаг авах гэж байгаа хүмүүсд бага зэрэг зөвлөгөө өгөх үүднээс уг төрөлдөө шилдэг 5 цагны танилцуулгыг хүргэж байна.

1. Хамгийн шилдэг нь Huawei Watch:

Huawei Wach
Тиймээ, Хятадын технологийн компани дундаа өндөр байр суурь эзэлдэг Huawei компанийг мэдэхгүй, сонсож байгаагүй хүн ховор байх. Энгийн цагийг санагдуулах загвар нь түүнийг улам чимж өгж байгаа юм. Үйлдлийн системийн хувьд Google - ээс хөгжүүлдэг ухаалаг цаганд зориулсан Android үйлдлийн системтэй.
Мөн арьсан оосор нь харагдацын хувьд гоёмсогоос гадна гаранд маш эвтэйхнээр хийгдсэн аж.
Huawei цагаа оосорыг солих боломжтойгоос гадна, хэд хэдэн өнгө үнийн сонголттойгоор гаргасан юм байна.


Huawei Watch техникийн үзүүлэлт:

Хэмжээ
42 x 11,3 мм
Жин
55гр
Материал
Зэвэрдэггүй ган төмөр, арьсан оосор
Дэлгэц
1.4 инч (400 х 400) AMOLED, 286 PPI                             
Үйлдлийн систем
Android 5.1.1 дээр суурилсан Android Wear
Санах ой
4GB
RAM
512MB
Сүлжээ, холболт
Wifi, Bluetooth 4.0 LE
Зай
300 mAh
Процессор
1,2 GHz-тэй Snapdragon 400
Өнгө
Хар, алтан шаргал, мөнгө
Оосор
Зэвэрдэггүй ган төмөр эсвэл арьс
Мэдрэгч
Гироскоп, хурд хэмжигч, зүрхний цохилт мэдрэгч
Усны хамгаалалт
IP67 стандартын ус, тоосны хамгаалалт

Үнэ:
349$+


 Цагны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!



2. Moto 360 2 дахь хувилбар

Moto 360 Second-Gen
Эхний хувилбар нь 2014 онд гарж байсныг та бүхэн санаж байгаа байх. 2015 танилцуулсан уг шинэ хувилбар Snapdragon 400 процессортой, нүдэнд үзүүлэх сөрөг нөлөө багассан, загварын хувьд шинэчлэгдсэн гээд өмнөх хувилбараасаа сайжирсан зүйл олон.
Мөн уг хувилбар нь эрэгтэйчүүдэд зориулсан 46мм, эмэгтэйчүүдэд зориулсан 42мм гэсэн 2 өөр хэмжээтэй загвараа худалдаан гаргасан юм.
Үнийн хувьд Huawei цагаас хямд бөгөөд 299$ үнэтэй юм.


Moto 360 2 дахь хувилбарын техникийн үзүүлэлт:
Хэмжээ
Эрэгтэй 42мм (20мм оосор), эрэгтэй 46мм (22мм оосор), эмэгтэй 42мм (16мм оосор)
Жин
~51гр
Материал
Зэвэрдэггүй ган төмөр
Дэлгэц
360 х 325 263ppi (42мм), 360 х 330 233ppi (46мм) LCD дэлгэц
Үйлдлийн систем
Android 5.1.1 дээр суурилсан Android Wear
Санах ой
4GB
RAM
512MB
Сүлжээ, холболт
Wifi, Bluetooth 4.0 LE
Зай
400mAh эсвэл 300 mAh
Процессор
1,2 GHz-тэй Snapdragon 400
Цэнэглэгч
Утасгүй/wireless цэнэглэгч
Өнгө
Хар, алтан шаргал, мөн, улаан шаргал(зөвхөн эмэгтэй хувилбарт бий)
Оосор
Зэвэрдэггүй ган төмөр, арьс, улаан шаргал(зөвхөн эмэгтэй хувилбарт бий)
Мэдрэгч
Гироскоп, хурд хэмжигч, зүрхний цохилт мэдрэгч
Усны хамгаалалт
IP67 стандартын ус, тоосны хамгаалалт


Үнэ: 299$+

Цагны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!



3. LG Wach Urbane

LG Watch Urbane
LG - ээс гаргасан уг цаг нь хамгийн шилдэг нь биш боловч өмнөх хоёроосоо тийм ч муу биш. Загварын хувьд гологдхооргүй, арьсан оосор нь ч мөн чанартай. Зайны хувьд 410mAh буюу цэнэг барилтын хувьд хамаагүй илүү юм.

LG Watch Urbane техникийн үзүүлэлт:

Хэмжээ
45.5 x 52.2 x 11.0 мм
Жин
Арьсан оосортой үед 66,5гр
Материал
Зэвэрдэггүй ган төмөр
Дэлгэц
1.3 инч (320x320) Gorilla 3 хамгаалалтын шилтэй P-OLED дэлгэц
Үйлдлийн систем
Android 5.1.1 дээр суурилсан Android Wear
Санах ой
4GB
RAM
512MB
Сүлжээ, холболт
Wifi, Bluetooth 4.0 LE
Зай
410 mAh
Процессор
1,2 GHz-тэй Snapdragon 400
Зай
410 mAh
Мэдрэгч
9-тэнхлэг мэдрэгч(гиро/хурд/луужин), агаарын даралт хэмжигч, зүрхний цохилт мэдрэгч
Өнгө
Алтан шаргал, мөнгө
Усны хамгаалалт
IP67 стандартын ус, тоосны хамгаалалт

Үнэ: 349$

Цагны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!



4. Asus Zenwatch 2

Asus Zenwatch 2
Zenwatch 2 нь үнэндээ таарсан хамгийн сайн цаг гэж хэлж болно. Хамгийн шилдэг цаг биш байж болох ч,түүний мохоо өнцөгтэй дөрвөлжин загвар нь бусад цагнаасаа дутхааргүй загварлаг харагдуулна шүү! Гэхдээ бага нягтаршилтай дэлгэцтэй тул дүрс тэр дундаа жижиг хэмжээтэй дүрсийг тийм ч тод гаргаж чадахгүй.
Гэвч уг цагийг энэ жагсаалтанд оруулж буй гол зүйл нь үнэ шүү дээ. 149$ - ын үнэтэй тул ёстой дүндээ дүн гэхэд болно.
Уг цаг нь Moto 360 шиг 2 төрлийн хэмжээтэйгээр худалдаалагддаг.

Asus Zenwatch 2 техникийн үзүүлэлт:

Хэмжээ
49.6 x 40.7мм (том)
45.2 x 37.2мм (жижиг)
Жин
Арьсан оосортой үед 66,5гр
Материал
Зэвэрдэггүй ган төмөр
Дэлгэц
1.63-inch 320x320 AMOLED (том)
1.45-inch 280x280 AMOLED (жижиг)
Үйлдлийн систем
Android Wear
Санах ой
4GB
RAM
512MB
Сүлжээ, холболт
Wifi, Bluetooth 4.1
Зай
400 mAh (том)
300 mAh (жижиг)
36 минут цэнэглэхэд цэнэгээ 50% нөхнө
Процессор
Qualcomm Snapdragon 400 (APQ 8026)
Өнгө
Мөнгө, улаан шаргал, хүрэн
Мэдрэгч
6-тэнхлэг мэдрэгч(6-axis), sensor-hub
Цэнэглэгч
Magnet Pogo Pin
Усны хамгаалалт
IP67 стандартын ус, тоосны хамгаалалт

Үнэ: 149$


Цагны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!



 5. Тансаг хэрэглээ: TAG Heuer Connected

TAG Heuer Connected
TAG Heuer - ыг шилдэг андройд бугуйн цагны жагсаалтад орох ёсгүй гэж зарим хүмүүс ярьдаг. Магадгүй та ч бас тэгж бодож магадгүй юм. Учир нь юу вэ гэвэл, уг цаг нь 1500$ - ын үнэтэй. Чамлахааргүй их мөнгө шүү. Магадгүй андройд ухаалаг цаг дундаа хамгийн үнэтэйд тооцогдож байж магадгүй. Гэхдээ цагнууд дундаа тийм ч үнэтэйд тооцогдохгүйг бугуйн цаг сонирходог, худалдаалдаг хүмүүс мэдэж байгаа байх.
Авууштай мэдээ нь, таны цаг эвдрэх дөхөөд ирвэл та өөр 1500$ - ын механик цагаар солих боломжтой. Гайхалтай биш гэж үү?

TAG Heuer Connected техникийн үзүүлэлт:
Хэмжээ
46мм
Жин
52гр
Материал
Зэвэрдэггүй ган төмөр
Дэлгэц
Зурагдаггүй индранил болор шил, 360x360, 240ppi - тай 1,5 инчийн дугуй LTPS LCD дэлгэц
Үйлдлийн систем
Android Wear
Санах ой
4GB
RAM
1GB
Сүлжээ, холболт
Bluetooth BLE 4.1 - WLAN 2.4 GHz 802.11ac
Зай
410 mAh 
Процессор
1.6GHz dual core
Оосорны өнгө
Ногоон, улаан, шар, цагаан, хар, цэнхэр, улбар шар
Мэдрэгч
Гироскоп, налуу/хазайлт мэдрэгч, микрофон, дохио өгөгч
Усны хамгаалалт
IP67 стандартын ус, тоосны хамгаалалт

Үнэ: 1500$

Цагны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!


Эцэст нь өөрийн хувийн зүгээс хэлэхэд танд "Moto 360"-ын шинээр гарсан хувилбарыг санал болгох байна. Загвар болон техникийн үзүүлэлт гээд юм юмаараа бусдаасаа дутхааргүй. Үнийн хувьд ч тийм өндөр биш. Asus Zenwatch 2 ч бас муугуй шүү, дэлгэцний нягтаршил бага боловч төдийлөн анзаарагдахгүй л болов уу.

Андройд бугуйн цаг сонгох гэж байгаа хүмүүсд энэ зөвлөгөө бага ч болов тус болсон гэж найдья!

Эх сурвалж: Android Central



Шилдэг 4359330158874857465

Post a Comment Default Comments

emo-but-icon

Home item

Биднийг дэмжих

Их үзсэн нийтлэлүүд

Түүвэр нийтлэлүүд