1708352239385124
Уншиж байна...

Үүлэн тооцоолол (Cloud computing)

Cloud
 Үүлэн тооцоолол гэж юу ? энэхүү асуултаар бичих зүйлээ эхлэе гэж бодлоо үүлэн тооцооллын суурь ойлголт нь тэртээ 1960 онд Жон Мак Картигийн хэлсэн Тооцоолол гэдэг зүйл хэзээ нэгэн цагт бүх нийтийн хэрэгсэл болно гэсэн  үгээс гаралтай мэдээч энэ үг тухайн үеийн аж үйлдвэр, худалдаа үйлчилгээнээс урган гарсан ойлголт юм. Харин 1990 оныг хүртэл энэ зүйл нь харилцаа холбооны үндсэн  хэрэгсэл болох телефоны нэрийг зэээлдэн хэрэглэж байв. Үүлэн тооцоолол гэдэг нь хэрэглэгчийн бүх техник хангамж болон програм хангамж нь дундын өгөгдөл мэдээллүүдээ интернетийн орчноор дамжуулан боловсруулдаг тооцоолол юм. Ингэснээр хэрэглэгчийн компьютер дээр ямарч ачаалал үүсэхгүй бөгөөд хэрэглэгч өөрийн компьютер дээр програм хангамж суулгах уламжлалт байдлыг халах, үүнийгээ дагаад засварлалтийг ч хялбарчилж байгаа юм. Хэрэгчийн компьютерийн бүх чухал тооцоолол нь Клаудүйлчилгээ үзүүлдэг байгууллагын сервэр дээр хийгддэг учир санах ой ачааллах байдлыг багасгана. Албан байгууллагуудын хувьд шинэ програм суулгах мөн тэднийгээ ажилтан бүрийг компьютер дээр суулгах шаардлага гардаг энэ нь их төвөгтэй ба дээрээс нь хэрэглэх програм хангамжуудын лизенз ашиглалт гэх мэт олон асуудал урган гарах болно. Тэгвэл тухайн албан байгууллага клауд систем хэргэлснээр бүх компьютер дээр програмаа суулгаж ашиглах хэрэггүй юм бүх програм суусан серверт холбогдохдол хангалттай. Тухайн байгууллагын ямар ч ажилтан нууц үгээ ашиглан нэвтрэн өөрийн програмаа ашиглах болно. Үүлэн тооцооллын дэд бүтцийг ерөнхийд нь гурав хуваан авч үздэг. 1. Application services энэ бүлэгт хэрэглээний програмууд хамаарагдана. Эдгээр програм хангамжууд нь үүл буюу сервер дээр ажиллах ба хэрэглэгчид үйлчилгээ байдлаар хүрнэ Жишээ системээс зарьмыг дурьдвал /gmail,  google calendar, facebook веб дээр суусан програм хангамжууд/ Эдгээр програм хангамжуудын зарим нь үнэгүй зөвхөн реклам сурталчилгаанаас мөнгө олох зориулалтай байхад зарим нь хэрэглээгээр мөнгө олох үйлчилгээтэй байдаг. 2. PlatForm Services энэ нь аппликэшн сэрвис дээр суудаг хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх болон ажиллуулах горим, таатай орчныг бий болгох, зохицуулах үүрэгтэй үйлчилгээний програм хангамжууд агуулагддаг. 3. Infrastructure service энэ сэрвис нь Сэрвэр сүлжээ ба мэдээлэл хадаглах төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжийг хэрэглэгчидэд хэрэглүүлснээрээ төлбөрөө тооцдог үйлчилгээг үзүүлнэ. Дээрх дурьдсан зүйлүүдээс хархад клауд систем нь эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэдэг нь харагдаж байна МУ- ын хувьд Үндэсний дата төв байгуулагдсанаар манай улсад үндэсний хэмжээний мэдээлэл хадгалах, үүлэн тооцоолол хөгжих эхлэлийг тавьсан юм. Боловсон хүчний хувьд МУИС ийн Мэдээлэл технологийн сургуульд үүлэн технологийн чиглэлийн хичээлүүд орж байна.

Post a Comment Default Comments

emo-but-icon

Home item

Биднийг дэмжих

Их үзсэн нийтлэлүүд

Түүвэр нийтлэлүүд